Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 11 дүгээр зүйл. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-01-29
Мөрдөж эхэлсэн
2015-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-15

11.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагч хамтран хариуцан төлнө.

11.2.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно.

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.3.Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно.

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.4.Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах зардлын төлбөр нэмэгдсэн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын төсвөөс олгох санхүүжилтийг бууруулах үндэслэл болохгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр2.1

  4. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Эрүүл мэндийн даатгалын үндэснийLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 12Хураах
  1. Эрүүл мэндийн даатгалын үндэснийLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.