Jury

Дөрөвдүгээр бүлэг. Давхар даатгалын үйл ажиллагаа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 23 дугаар зүйл. Дотоод мэдээллийн нууцыг хадгалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-06-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараах этгээд албан үүргийнхээ дагуу олж мэдсэн, давхар даатгалын компанийн үйл ажиллагааны талаарх нууцын зэрэглэлтэй баримт, мэдээ, мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй:

23.1.1.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;

23.1.2.энэ хуулийн 18.1-д заасан компанийн болон даатгалын компанийн ажилтан;

23.1.3.даатгалын төлөөлөгч, зуучлагч зэрэг гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа этгээд.

23.2.Давхар даатгалын компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсноос хойш таван жил энэ хуулийн 23.1-д заасан баримт, мэдээ, мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.