Jury

Тавдугаар бүлэг. Хайгуул

Газрын тосны тухай хууль 19 дүгээр зүйл. Хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

19.1.Төрийн захиргааны байгууллага доор дурдсан хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана:

19.1.1.улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон төрийн захиргааны байгууллагаас ялгасан талбай;

19.1.2.эрэл хийсэн этгээд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаас татгалзсан;

19.1.3.урьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авсан этгээд хайгуул хийхээс татгалзаж талбайгаа буцааж өгсөн, эсхүл удаа дараа зөрчил гаргаснаас эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;

19.1.4.хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж талбайг буцаан авсан;

19.1.5.энэ хуулийн 9.1.22, 11.1.5, 17.7 -д болон 12 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан;

19.1.6.хуульд заасан бусад.

19.2.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гурваас доошгүй удаа зарлана.

19.3.Газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын талбайн хэмжээг газрын тосны сав газрын геологийн тогтоцыг харгалзан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

19.4.Хайгуулын талбайд нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг тухай бүр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.