Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрэл

Газрын тосны тухай хууль 15 дугаар зүйл. Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

15.1.Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэнэ.

15.2.Улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болно.

15.3.Нэг хуулийн этгээдэд олгох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайн хэмжээг газрын тосны сав газрын геологийн тогтоцыг харгалзан төрийн захиргааны байгууллага тогтооно.

15.4.Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.