Jury

Есдүгээр бүлэг. Соёлын өвийг сэргээн засварлах

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 47 дугаар зүйл. Соёлын биет өвийг сэргээн засварлах үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

47.1.Соёлын биет өвийг сэргээн засварлахад дараах зарчмыг баримтална:

47.1.1.анхны төрх, хийц бүтээцийг хадгалж үлдээх; 47.1.2. аюулгүй, удаан хугацаанд хадгалах нөхцөлийг хангах.

47.2.Соёлын биет өвийг сэргээн засварлах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлах журмыг соёлын болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

47.3.Соёлын биет өвийг сэргээн засварласан ажлын дэлгэрэнгүй тайланг соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан, архивт шилжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.