Jury

Тавдугаар бүлэг. Соёлын өвийн судалгаа

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 27¹ дүгээр зүйл. Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдөрт багтаан хүсэлтийг энэ хуулийн 14.1.12-т заасан палеонтологи, археологийн болон соёлын биет бус өвийн Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.2.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд зөвшөөрөлд заасан хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэж, тайланг тухайн жилд багтаан соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.3.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас зөвшөөрөлд заасан хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдэгдэж, зөвшөөрлийн хугацааг сунгуулж болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.4.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрлийг хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

27¹.5.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдэд судалгаа хийх зөвшөөрөл олгосон талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.