Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль нь 2012-11-08-нд батлагдсан, 16 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2013-10-25.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-11-08
Мөрдөж эхэлсэн
2013-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

16 зүйл

Хоёрдугаар бүлэг Монгол Улсын 2013 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага

8 зүйл
  1. 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
  2. 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,557,453.4 сая төгрөгөөр баталсугай. /Энэ зүйлд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
  3. 5 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
  4. 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 5,165,568.7 сая төгрөгөөр баталсугай.
  5. 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1,124,305.2 сая төгрөгөөр баталсугай.
  6. 8 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 48,965.2 сая төгрөгөөр баталсугай.
  7. 9 дүгээр зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:
  8. 10 дугаар зүйлМонгол Улсын 2013 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 4,215,200.0 сая төгрөгөөр тогтоосугай.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.