Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2013-06-07, №9248)

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2013-06-07, №9248) нь 2013-06-07-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-06-07
Мөрдөж эхэлсэн
2013-06-07
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-08-02
Албан ёсны нэр
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл

Импортоор оруулж байгаа /4410.12/ тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /ОSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан материалын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл

Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.