Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2013-06-07, №9245)

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2013-06-07, №9245) нь 2013-06-07-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-06-07
Мөрдөж эхэлсэн
2013-06-07
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-08
Албан ёсны нэр
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл

Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бараа, материалын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл

Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.