Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хууль

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хууль нь 2012-11-08-нд батлагдсан, 4 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-11-08
Мөрдөж эхэлсэн
2012-11-08
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-12
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

Агуулга

4 зүйл
  1. 1 дүгээр зүйлМонгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган батлахад Төсвийн тухай хуулийн 22.6.4 дэх заалт, 29.4 дэх хэсэг, 33.2.6 дахь заалтыг тус тус хамааруулахгүй.
  2. 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийг 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын дүнд багтаан, төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувиас хэтрэхгүй байхаар Ерөнхий сайдын төсвийн багцад нэгдсэн дүнгээр нь зориулалт, чиглэлийг заасан жагсаалтаар тусгана.
  3. 3 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2013 оны 1 дүгээр улиралд багтаан төсөл, арга хэмжээ бүрээр төсөвт өртөг, санхүүжилтийн хэмжээг батална.
  4. 4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган батлахад Төсвийн тухай хуулийн 22.6.4 дэх заалт, 29.4 дэх хэсэг, 33.2.6 дахь заалтыг тус тус хамааруулахгүй.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийг 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын дүнд багтаан, төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувиас хэтрэхгүй байхаар Ерөнхий сайдын төсвийн багцад нэгдсэн дүнгээр нь зориулалт, чиглэлийг заасан жагсаалтаар тусгана.

3 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2013 оны 1 дүгээр улиралд багтаан төсөл, арга хэмжээ бүрээр төсөвт өртөг, санхүүжилтийн хэмжээг батална.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.