Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль

Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль нь 2012-11-08-нд батлагдсан, 6 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2013-10-25.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-11-08
Мөрдөж эхэлсэн
2013-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

6 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397,580.8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн /сая.төгрөгөөр/
1
Сангийн сайд
329,275.2
1.1. Татварын ерөнхий газар
329,275.2
1.1.1. Хүний хөгжил сангийн тухай хуулийн
3.2.2-т заасан орлого
329,275.2
2
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
68,305.6
2.1. Төрийн өмчийн хороо
68,305.6
2.1.1. Хүний хөгжил сангийн тухай хуулийн
3.2.1-д заасан орлого
68,305.6

/Энэ зүйлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.