1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нь 2012-05-17-нд батлагдсан, 10 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2012-05-17
- Мөрдөж эхэлсэн
- 2012-06-21
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-11
- Албан ёсны нэр
- УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Агуулга
10 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлУс бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 4 дүгээр зүйлУс бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
- 5 дугаар зүйлТөлбөр ногдох зүйл
- 6 дугаар зүйлТөлбөр тооцох үзүүлэлт
- 7 дугаар зүйлТөлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах
- 8 дугаар зүйлТөлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
- 9 дүгээр зүйлТөлбөрийг төлөх, тайлагнах
- 10 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.бохирдуулах бодис гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг;
3.1.2."ус бохирдуулагч" гэж Усны тухай хуулийн 3.1.29-д заасныг;
3.1.3."хаягдал ус" гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;
3.1.4.ус бохирдуулсны төлбөр гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;
3.1.5.усны чанарын стандарт гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг;
3.1.6."хаягдал усны стандарт" гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;
3.1.7."ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт" гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;
3.1.8."ариутгах татуурга" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.3-т заасныг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.