Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2002-01-03)

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2002-01-03) нь 2002-01-03-нд батлагдсан, 7 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

7 зүйл
  1. 1 дүгээр зүйлЭрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас нь чөлөөлсүгэй.
  2. 2 дугаар зүйлЭрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай.
  3. 3 дугаар зүйл2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн заалтад нийцүүлэх арга хэмжээг авсугай.
  4. 4 дүгээр зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар ялаас чөлөөлөгдсөн, түүнчлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт шийтгүүлж ялаа эдэлж дууссан, хугацаанаас өмнө суллагдсан хүмүүсийг ялгүйд тооцсугай.
  5. 5 дугаар зүйлЭнэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан ажиллагааг 2002 оны 10 дугаар сарын 1-ний дотор, 3 дугаар зүйлд заасан ажиллагааг 12 дугаар сарын 1-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын дээд шүүх / Ч.Ганбат/, Улсын ерөнхий прокурор /М.Алтанхуяг/, Хууль зүй, дотоод хэргийн яам /Ц.Нямдорж/-д даалгасугай.
  6. 6 дугаар зүйлБусад хууль тогтоомжийг Эрүүгийн хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар / Н.Энхбаяр/-т даалгасугай.
  7. 7 дугаар зүйлЭнэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэрэгт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас нь чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааг хэрэгсэхгүй болгосугай.

3 дугаар зүйл. 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн заалтад нийцүүлэх арга хэмжээг авсугай.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.