Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль нь 1998-01-08-нд батлагдсан, 7 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-01-08
Мөрдөж эхэлсэн
1998-01-08
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ТУХАЙ

Агуулга

7 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль тогтоомж

2.1.Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;

3.1.2.хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.