Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль

Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль нь 2009-07-09-нд батлагдсан, 7 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2017-05-18.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ХОХИРОГЧИД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ

Агуулга

7 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч /цаашид "төрийн тусгай албан хаагч" гэх/, хуулийн этгээдэд нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль тогтоомж

2.1.Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль тогтоомж нь Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь мөн хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, төрийн тусгай албан хаагч, хуулийн этгээд /цаашид "хохирогч" гэх/-д хамаарна.

3.2.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуунд оролцож, шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн гэм буруутай этгээдэд мөн хуульд заасан нөхөх олговрыг олгохгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.