Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хоршооны тухай хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль

Хоршооны тухай хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2007-06-28-нд батлагдсан, 6 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2007-06-28
Мөрдөж эхэлсэн
2007-06-28
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

6 зүйл
  1. 1 дүгээр зүйлХоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.3-т заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо мөн хуулийн 48¹ дүгээр зүйлийн 48¹.3-т заасны дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд 2007 оны 10 дугаар сарын 1-ний дотор гаргана.
  2. 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ ирүүлээгүй хоршоо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
  3. 3 дугаар зүйлХадгаламж, зээлийн үйл ажиллагааг дагнан эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргаагүй бол тухайн хоршоог татан буулгах асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ.
  4. 4 дүгээр зүйлХоршооны тухай хуулийн 3.4.1, 3.4.2, 3.4.4-3.4.8-д заасан үйл ажиллагаа болон хадгаламж, зээлийн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаагүй бол хадгаламж, зээлийн үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан өөрийн дүрэмд зохих өөрчлөлт оруулж, уг дүрмийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаа дуусгавар болсноос хойш 1 сарын дотор Улсын бүртгэлийн албанд бүртгүүлнэ.
  5. 5 дугаар зүйлЭнэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан хугацаанд дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргаагүй хоршоог татан буулгах асуудлыг Улсын бүртгэлийн албаны нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ.
  6. 6 дугаар зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хоршооны тухай хуулийн 48¹.4 дэх хэсгийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хоршоонд энэ хууль хамаарахгүй.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.3-т заасан хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо мөн хуулийн 48¹ дүгээр зүйлийн 48¹.3-т заасны дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд 2007 оны 10 дугаар сарын 1-ний дотор гаргана.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ ирүүлээгүй хоршоо хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

3 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг дагнан эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн хоршоо энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргаагүй бол тухайн хоршоог татан буулгах асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.