МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 1995-01-12-нд батлагдсан, 7 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 1995-12-19.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1995-01-12
- Мөрдөж эхэлсэн
- 1995-01-12
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
- Албан ёсны нэр
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
7 зүйл- 1 дүгээр зүйлТөрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан нэмэгдэл баталгаа 2000 он дуусталх хугацаанд үл хамаарна.
- З дугаар зүйл2000 он дуусталх хугацаанд төрийн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
- 4 дүгээр зүйлТөрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З-т заасан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар олгоно.
- 5 дугаар зүйлТөрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно.
- 6 дугаар зүйлУлсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.
- 7 дугаар зүйлЭнэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан нэмэгдэл баталгаа 2000 он дуусталх хугацаанд үл хамаарна.
З дугаар зүйл. 2000 он дуусталх хугацаанд төрийн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.