НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль
Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль нь 1993-11-11-нд батлагдсан, 13 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1993-11-11
- Мөрдөж эхэлсэн
- 1993-11-11
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
Оршил
Агуулга
13 зүйлНэгдүгээр бүлэг
3 зүйлХоёрдугаар бүлэг төр, сүм хийдийн харилцаа
2 зүйлГуравдугаар бүлэг шашны байгууллагын тухай
6 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг тогтоож, төр, сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах хууль тогтоомж
Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ зүйлд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3 дугаар зүйл. Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө
1.Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна.
2.Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
3.Иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ.
5.Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.