НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль нь 2009-07-09-нд батлагдсан, 7 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2009-07-09
- Мөрдөж эхэлсэн
- 2009-07-09
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ТӨЛБӨР ТООЦООГ YНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГYЙЦЭТГЭХ ТУХАЙ
Оршил
Агуулга
7 зүйлНийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх төлбөр тооцоо
1 зүйлГуравдугаар бүлэг Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж
2.1.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."Монгол Улсын нутаг дэвсгэр" гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг;
3.1.2."үндэсний мөнгөн тэмдэгт" гэж Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлэх бөгөөд төгрөгийг англи хэл дээр "Togrog", товчлолыг "MNT" гэж бичнэ;
3.1.3."Монголбанкны албан ханш" гэж банк хооронд болон банкнаас байгууллага, иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн, ханшид үндэслэн тооцоолж Монголбанкнаас зарласан ханшийг;
3.1.4."гадаад валют" гэж гадаадын мөнгөн тэмдэгт, гадаадын валютыг;
3.1.5."гадаадын мөнгөн тэмдэгт" гэж Монгол Улсаас бусад улсын эрх бүхий байгууллагаас гүйлгээнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох гадаад орны мөнгөн тэмдэгтийг;
3.1.6."гадаадын валют" гэж улс хоорондын худалдаа, эдийн засаг, санхүүгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж байгаа гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, түүгээр төлөгдөх үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгслийг;
3.1.7."тооцооны нэгж" гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг .
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.