1.1.Энэ хуулийн зорилт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль нь 2010-06-25-нд батлагдсан, 6 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-05-29.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2010-06-25
- Мөрдөж эхэлсэн
- 2011-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
- Албан ёсны нэр
- ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ
Агуулга
6 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль тогтоомж
2.1.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль тогтоомж нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь эх хамаарна:
3.1.1.дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх;
/Энэ заалтын ", бага хүүхэд нь 1 нас хүрсэн" гэснийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хассан бөгөөд уг өөрчлөлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /
/Энэ заалтад 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.шинээр "Эхийн алдар" одон авсан эх.
3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийн " бага хүүхэд нь нэг нас хүрэхэд " ," байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас", "1 ба түүнээс дээш настай" гэснийг тус тус 2026 оны 05 дугаар сарын 29 -ний өдрийн хуулиар хассан бөгөөд уг өөрчлөлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан "зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн", 4.1.2-т заасан "дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдгийг энэ хуулийн 3.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.