Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Олон улсын валютын сан, шинэчлэл хөгжлийн олон улсын банк, олон улсын санхүүгийн корпорац, олон улсын хөгжлийн ассоциацид БНМАУ гишүүнээр элсэх тухай хууль

Олон улсын валютын сан, шинэчлэл хөгжлийн олон улсын банк, олон улсын санхүүгийн корпорац, олон улсын хөгжлийн ассоциацид БНМАУ гишүүнээр элсэх тухай хууль нь 1991-01-22-нд батлагдсан, 11 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1991-01-22
Мөрдөж эхэлсэн
1991-01-22
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН, ШИНЭЧЛЭЛ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН БАНК, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИД БНМАУ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

Агуулга

11 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл

БНМАУ-ын Засгийн газар нь Олон улсын валютын Сан (цаашид "Сан" гэх), Шинэчлэл хөгжлийн олон улсын Банк (цаашид "Банк" гэх), Олон улсын санхүүгийн Корпорац (цаашид "Корпорац" гэх), Олон улсын хөгжлийн Ассоциац (цаашид "Ассоциац" гэх)-ийн хэлэлцээр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд (энэ хуулийн I,П,Ш,IҮ хавсралт) болон дээрх байгууллагуудад БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэх тухай Захирагчдын Зөвлөлийн тогтоолын заалт, нөхцөл, Сангийн хэлэлцээрт оруулах гуравдахь нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, БНМАУ-ын нэрийн өмнөөс Сан, Банк, Корпорац, Ассоциацид гишүүнээр элсэх бүрэн эрхийг энэ хуулиар эдэлнэ.

2 дугаар зүйл

БНМАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс БНМАУ-ын Сангийн сайд Сан, Банк, Корпорац, Ассоциацийн хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрсөн батламж өгч, гишүүнээр элсэхэд шаардагдах бусад баримт бичгийг үйлдэн хэлэлцээрүүдийн эх хувьд гарын үсэг зурж зохих газарт нь хадгалуулна.

3 дугаар зүйл

БНМАУ Санд гишүүнээр элссэнээр Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох эрх эдлэх бөгөөд үүнтэй уялдаж БНМАУ-ын хүлээх үүргийг биелүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаа тодорхойлон Зээллэгжүүлэх Тусгай Эрхийн Газрын үйл ажиллагаанд оролцох батламжийг БНМАУ-ын нэрийн өмнөөс Сангийн сайд гардуулж хадгалуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.