Энэ хуулийн зорилт нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулж, энэ хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль нь 1991-04-26-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2015-12-04.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1991-04-26
- Мөрдөж эхэлсэн
- 1991-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛЬ
Агуулга
15 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомж
- 3 дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх
- 4 дүгээр зүйлҮйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах
- 4¹ дүгээр зүйлҮйлдвэрчний эвлэлийг бүртгэх
- 4² дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлийг бүртгэхтэй холбогдсон шийдвэрийн талаар гомдол гаргах
- 4³ дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгэх
- 4⁴ дүгээр зүйлҮйлдвэрчний эвлэл тарах, үйл ажиллагаагаа зогсоох
- 4⁵ дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлийг бүртгэлээс хасах
- 5 дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлүүдийн үндсэн эрх
- 6 дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа
- 7 дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлүүдийн санхүү, эд хөрөнгө
- 8 дугаар зүйлҮйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай олон улсын гэрээг сахин биелүүлэх
- 9 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
- 10 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомж
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомж нь БНМАУ-ын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ зүйлд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3 дугаар зүйл. Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх
1.Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.
2.Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.
3.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.