Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2006-01-12)

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2006-01-12) нь 2006-01-12-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-01-12
Мөрдөж эхэлсэн
2006-01-12
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл

2004 онд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгууль явуулах тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн нөхөн сонгууль явуулахтай холбогдсон зүйл, заалтыг дагаж мөрдөхгүй.

2 дугаар зүйл

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нөхөн сонгууль явуулахад 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн холбогдох зүйл, заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.