Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын иргэний хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Монгол Улсын иргэний хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2002-01-10-нд батлагдсан, 2 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

2 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл

1.1.Монгол Улсын Иргэний хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2 дугаар зүйл

2.1.Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 25 дугаар зүйлийн 25.5, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.5, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар 36.3, 36.5, 143 дугаар зүйлийн 143.6, 182 дугаар зүйлийн 182.1, 182.3, 189 дүгээр зүйлийн 189.2, 432 дугаар зүйлийн 432.2, 445 дугаар зүйлийн 445.8, 451 дүгээр зүйлийн 451.3, 454 дүгээр зүйлийн 454.7 дахь хэсэгт заасан харилцааг тухайн харилцааг зохицуулсан шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уг харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актаар зохицуулж байсугай.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.