Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль нь 2011-11-30-нд батлагдсан, 13 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-11-30
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

13 зүйл

Хоёрдугаар бүлэг Монгол Улсын 2012 оны төсвийн орлого, зарлага

6 зүйл
  1. 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,630,707.0 сая төгрөгөөр баталсугай.
  2. 4 дүгээр зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,865,904.2 сая төгрөгөөр баталсугай.
  3. 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүнг дор дурдсанаар баталсугай:
  4. 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
  5. 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1,489,567.8 сая төгрөгөөр, гадаад төслийн зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтын хэмжээг 182,764.4 сая төгрөгөөр тус тус баталсугай.
  6. 8 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2012 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322,445.4 сая төгрөгөөр баталсугай.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,630,707.0 сая төгрөгөөр баталсугай.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.