1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсыг хөгжүүлэх санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хууль
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хууль нь 2008-11-27-нд батлагдсан, 8 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2009-07-09.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2008-11-27
- Мөрдөж эхэлсэн
- 2009-01-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН 2009 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Агуулга
8 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн орлого, зарлага
2 зүйл- 3 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг 132,923.4 сая төгрөгөөр баталсугай.
- 4 дүгээр зүйл2009 оны төсвийн жилд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг 179,501.1 сая төгрөгөөр, хүүхэд, гэр бүлд олгох зардлын хэмжээг 104,600.0 сая төгрөгөөр, авто зам, барилга, эрчим хүчний салбарт 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлын хэмжээг 12,866.8 сая төгрөгөөр тус тус баталсугай.
Гуравдугаар бүлэг Бусад зүйл
4 зүйл- 5 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс хойшлуулах төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Авто зам, барилга, эрчим хүчний салбарт 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтөөр нэмэгдсэн зардлын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
- 6 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх эх үүсвэрээс Монгол Улсын 2009 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт 219,600.0 сая төгрөгийг зарцуулахаар баталсугай.
- 7 дугаар зүйлМонгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бий болсон газрын тосны болон хүнсний улаан буудайн нөөцийн хадгалалтын хөлсийг 3,298.1 сая төгрөгөөр баталсугай.
- 8 дугаар зүйлЭнэ хуулийг 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Монгол Улсыг хөгжүүлэх санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн орлогын доод хэмжээг 132,923.4 сая төгрөгөөр баталсугай.
/Энэ зүйлд 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.