Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө зарцуулах тухай хууль

Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө зарцуулах тухай хууль нь 2008-10-09-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-10-09
Мөрдөж эхэлсэн
2008-10-09
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ

Агуулга

3 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. 2007 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн ямааны тоогоор тооцож нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийг малчид болон мал бүхий иргэнд нэг удаа олгоно.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 30.5 тэрбум /гучин тэрбум таван зуун сая/ төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу тус сангаас санхүүжүүлнэ.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.