Энэ хуулийн зорилт нь автобензин, дизелийн түлшинд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль
Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль нь 1995-06-02-нд батлагдсан, 9 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2001-11-09.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1995-06-02
- Мөрдөж эхэлсэн
- 1995-06-06
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-16
- Албан ёсны нэр
- АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
Агуулга
9 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлАвтобензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлАлбан татвар төлөгч
- 4 дүгээр зүйлАлбан татвар ногдох автобензин, дизелийн түлш
- 5 дугаар зүйлАлбан татвар тооцох үзүүлэлт
- 6 дугаар зүйлАлбан татварын хэмжээ
- 7 дугаар зүйлАлбан татвар ногдуулах
- 8 дугаар зүйлАлбан татвар төлөх, тайлагнах
- 9 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль тогтоомж
Автобензин, дизелийн түлшний албан татвар /цаашид энэ хуульд "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Албан татвар төлөгч
Монгол Улсын нутаг дэвсгэрт автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/ албан татвар төлөгч байна.
/Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.