Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Зарим төрлийн үйлчилгээ, бараанд тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон гаалийн тарифын тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хууль

Зарим төрлийн үйлчилгээ, бараанд тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон гаалийн тарифын тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хууль нь 1999-04-08-нд батлагдсан, 2 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2001-10-18.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-04-08
Мөрдөж эхэлсэн
1999-05-07
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, БАРААНД ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

Агуулга

2 зүйл

Эх бичвэр

1 дүгээр зүйл. Монгол Улсын иргэний паспортыг иргэний үнэмлэхээр солих үйлчилгээнд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хамааруулахгүй байхаар тогтоосугай.

/Энэ хэсэгт 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл. Иргэний үнэмлэх хэвлэхэд шаардлагатай, улсын хилээр нэвтрүүлэх дор дурдсан тоо, хэмжээ бүхий бараанд Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг хамааруулахгүй байхаар тогтоосугай:

д/д
Барааны нэр
Хэмжих нэгж
Тоо хэмжээ
1
Үнэмлэхний хавтас
60 м боодол
4800
-наагч
50 м боодол
2400
2
Хаягийн шошго:
-шошгоны цаас
ширхэг
500000
-шошгоны хамгаалагч
-"-
500000
-шошгоны лац
-"-
22
3
Персонал ажлын станц:
-иж бүрэн компьютер
-"-
25
-өнгөт принтер
-"-
25
-хар болон өнгөт хор
-"-
88
-бул
-"-
24
-булны гол
-"-
36
-барабан
-"-
33
-кабель
-"-
25
-зураг татагч /сканнер/
-"-
25
-дүрс буулгагчийн ламп
ширхэг
26
-хүчдэлийн залгуур
-"-
25
-компьютер холбох Би-Эн-Си
кабель
-"-
25
-үнэмлэх зүсэгч
-"-
25
-үнэмлэх наагч төхөөрөмж
-"-
25
-наагч цаас ороох гол
-"-
25
-наагчийг цэвэрлэгч
-"-
25
-модем
-"-
29
-модемны залгуур
-"-
30
-түлхүүр
-"-
23
-бусад залгуурууд
-"-
72
4
Тог баригч:
-толгой машины тог баригч
-"-
2
-ажлын станцын тог баригч
-"-
25
-хувиргагч кабель
-"-
27
5
Толгой компьютер:
-иж бүрэн толгой компьютер
-"-
2
-мэдээллийг компресслогч
-"-
2
-малтипорт карт
2
6
Компьютерийн программ хангамж
-"-
74
7
Лазер-Жэт принтер
-"-
2
-хор
-"-
4
-принтерийн цаас
боодол
100

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.