Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Дайн бүхий байдлын тухай хууль

Дайн бүхий байдлын тухай хууль нь 1998-01-08-нд батлагдсан, 7 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-01-08
Мөрдөж эхэлсэн
1998-02-16
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-16
Албан ёсны нэр
ДАЙН БҮХИЙ БАЙДЛЫН ТУХАЙ

Агуулга

7 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь дайн бүхий байдал зарлах, цуцлах үндэс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулсан, зэвсэглэн халдсан улс, түүний холбоотонтой харилцах харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Дайн бүхий байдлын тухай хууль тогтоомж

2.1.Дайн бүхий байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1."Дайн бүхий байдал" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс,түүний холбоотонтой дайн бүхий байдал зарласан мөчөөс түүнийг цуцлах хүртэл харилцах харилцааны онцгой хэлбэрийг хэлнэ.

3.2."Дайсан" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс,түүний энэхүү зэвсэгт халдлагад холбоотон нь болж буй этгээдийг хэлнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.