МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2026-07-02-нд батлагдсан, 7 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2026-07-02
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-15
- Албан ёсны нэр
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
7 зүйл- 1 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацаа, нөхцөл нь уг гэрчилгээний хугацаа дуусах хүртэл хүчинтэй байна.
- 2 дугаар зүйлХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, нөхцөл уг гэрээний хугацаанд хүчинтэй байна.
- 3 дугаар зүйлХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг ирүүлсэн бол тухайн хүсэлтийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
- 4 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь тухайн хүсэлт гаргах үеийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу төлнө.
- 5 дугаар зүйлХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн хяналт шалгалтын тухайн жилийн нэгдсэн хуваарь батлагдсан бол тухайн хуваарийн дагуу хяналт шалгалтыг хийнэ.
- 6 дугаар зүйлХөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн гомдол, хүсэлтийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ.
- 7 дугаар зүйлЭнэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацаа, нөхцөл нь уг гэрчилгээний хугацаа дуусах хүртэл хүчинтэй байна.
2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, нөхцөл уг гэрээний хугацаанд хүчинтэй байна.
3 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг ирүүлсэн бол тухайн хүсэлтийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.