Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2026-07-02-нд батлагдсан, 4 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

4 зүйл
  1. 1 дүгээр зүйл2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон 60 насанд хүрсэн эрэгтэй тэтгэвэр авагчид, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр (Ст)-ийг тооцон олгоно.
  2. 2 дугаар зүйлЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т заасан насанд хүрсэн өдрөөс суурь тэтгэвэр (Ст)-ийг тооцон олгоно.
  3. 3 дугаар зүйлЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан суурь тэтгэвэрт шаардагдах хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгана.
  4. 4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон 60 насанд хүрсэн эрэгтэй тэтгэвэр авагчид, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр авагчид суурь тэтгэвэр (Ст)-ийг тооцон олгоно.

2 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т заасан насанд хүрсэн өдрөөс суурь тэтгэвэр (Ст)-ийг тооцон олгоно.

3 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан суурь тэтгэвэрт шаардагдах хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгана.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.