19.1.Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах ажлыг улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба, тодорхой нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед орон нутгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулна.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан зохион байгуулалттай холбоотой зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.4-т заасны дагуу санхүүжүүлнэ.