Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль нь 2025-11-12-нд батлагдсан, 6 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-11-12
Мөрдөж эхэлсэн
2026-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

6 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль^[1], Ирээдүйн өв сангийн тухай хууль^[2], Төсвийн тухай хууль^[3], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль^[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Үндэсний баялгийн санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн/сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
372,901.0
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
372,901.0
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг
372,901.0
Үүнээс: Хуримтлалын санд
372,901.0
2
Сангийн сайд
2,427,193.1
Татварын ерөнхий газар
2,186,915.9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 65 хувь
2,186,915.9
Үүнээс: Ирээдүйн өв санд
2,186,915.9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого
240,277.2
Үүнээс: Ирээдүйн өв санд
240,277.2
3
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
156,028.9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.3-т заасан Хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын орлого
156,028.9
Үүнээс: Хуримтлалын санд
156,028.9
Нийт орлого
2,956,123.0

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.