Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль

Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль нь 2025-11-12-нд батлагдсан, 7 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2025-11-12
Мөрдөж эхэлсэн
2026-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

7 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль^[1], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль^[2], Нийгмийн даатгалын ерөнхий хууль^[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д
Орлогын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
7,824,713.5
1.1
Ажил олгогчийн төлөх шимтгэл
3,252,511.9
1.2
Ажиллагчдаас төлөх шимтгэл
2,535,805.9
1.3
Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл
17,305.6
1.4
Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл
132.6
1.5
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
229,785.9
1.6
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл
3,121.0
1.7
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
2,804.8
1.8
Бусад орлого
158,672.4
1.9
Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас
1,624,573.3
Нийт орлого
7,824,713.5

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.