Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хууль

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хууль нь 2024-11-08-нд батлагдсан, 6 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-09.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-11-08
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

6 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль^[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:

Д/д
Орлогын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Эрүүл мэндийн сайд
2,464,319.6
1.1
Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл
1,140,709.0
1.2
Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл
352,203.1
1.3
Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт
921,575.9
1.4
Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл
49,831.5
Нийт орлого
2,464,319.6
/Энэ зүйлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан /

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.