1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хууль
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хууль нь 2024-11-08-нд батлагдсан, 7 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-09.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-11-08
- Мөрдөж эхэлсэн
- 2025-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Агуулга
7 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн орлого
5 зүйл- 3 дугаар зүйлҮндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
- 4 дүгээр зүйлИрээдүйн өв сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,687,339.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2025 оны төсвийн жилд 1,394,066.4 сая төгрөгийг хуримтлуулна.
- 5 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөгийг хуримтлуулна.
- 6 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 562,125.2 сая төгрөгөөр баталсугай.
- 7 дугаар зүйлЭнэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн /сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
507,114.8
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
507,114.8
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг
507,114.8
Үүнээс: Хуримтлалын санд
507,114.8
2
Сангийн сайд
1,394,066.4
Татварын ерөнхий газар
1,255,963.6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь
1,255,963.6
Үүнээс: Ирээдүйн өв санд
1,255,963.6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого
138,102.8
Үүнээс: Ирээдүйн өв санд
138,102.8
Нийт орлого
1,901,181.2
/Энэ зүйлийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.