Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хууль

Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хууль нь 2024-08-30-нд батлагдсан, 6 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-08-30
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

Агуулга

6 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Үндэсний баялгийн санд 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн/сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
499,529.2
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
499,529.2
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг
499,529.2
Үүнээс: Хуримтлалын санд
499,529.2
2
Сангийн сайд
788,968.7
Татварын ерөнхий газар
788,968.7
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 20 хувь
788,968.7
Үүнээс: Ирээдүйн өв санд
788,968.7
Нийт орлого
1,288,497.9

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.