МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 5 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-01-24.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ
Агуулга
5 зүйлХүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
5 зүйл- 1 дүгээр зүйлХүннү хотын байнгын оршин суугчийн тоо 15 000 хүрснээр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүннү хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Зөвлөлийн чиг үүргийг Хүннү хотын хөгжлийн корпорац гүйцэтгэнэ.
- 3 дугаар зүйлХүннү хотын хөгжлийн корпорац нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1-д заасан олон улсын санхүүгийн төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангана.
- 4 дүгээр зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Захирагчийн чиг үүргийг хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нийслэлийн Засаг даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийг Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хүннү хотын байнгын оршин суугчийн тоо 15 000 хүрснээр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүннү хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна.
/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Зөвлөлийн чиг үүргийг Хүннү хотын хөгжлийн корпорац гүйцэтгэнэ.
/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
3 дугаар зүйл. Хүннү хотын хөгжлийн корпорац нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1-д заасан олон улсын санхүүгийн төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангана.
/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.