Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хотын албан татварыг ногдуулах журам

Хотын албан татварын тухай хууль 8 дугаар зүйл. Хотын албан татвар ногдуулах үнэлгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2026-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-20

8.1.Хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр ногдуулна.

8.2.Хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.

8.3.Албан татвар ногдуулах хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай^[5] хуулийн 10.2-т заасан журмын дагуу тооцно.

8.4.Албан татвар суутган төлөгч нь бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд цахим төлбөрийн баримт үйлдэж, албан татвар төлөгчид олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримтад хотын албан татварын хувь хэмжээ, ногдуулсан дүнг албан татвар тооцох үнэлгээнээс ялгаж тусгасан байна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.