1.1.Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчний болон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 16 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
Агуулга
16 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч, түүний гүйцэтгэх үүрэг
2 зүйлГуравдугаар бүлэг Энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
8 зүйл- 6 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын бүрэн эрх
- 7 дугаар зүйлМонгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
- 8 дугаар зүйлГадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
- 9 дүгээр зүйлБатлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
- 10 дугаар зүйлХууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
- 11 дүгээр зүйлЗэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрх
- 12 дугаар зүйлЦагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх
- 13 дугаар зүйлЦэргийн болон цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох хууль тогтоомж
2.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Энхийг дэмжих ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, хоёр талын болон олон улсын гэрээнд нийцсэн байна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."энхийг дэмжих ажиллагаа" гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын доор явагдаж байгаа олон үндэстний нэгдсэн ажиллагааг;
3.1.2."бие бүрэлдэхүүн" гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж, томилогдсон цэргийн болон цагдаагийн алба хаагчдыг;
3.1.3."цэргийн болон цагдаагийн баг" гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон бүтэц, орон тооны дагуу бие бүрэлдэхүүн болон зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, эд хэрэгслээр хангагдсан, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нэгжийг;
3.1.4."энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэл" гэж олон улсын холбогдох байгууллага, аливаа улсын санаачилгаар зохион байгуулж байгаа тухайн энхийг дэмжих ажиллагаанд гүйцэтгэх үүргийн онцлог, тавигдах шаардлагыг хангахад чиглэсэн мэдлэг, дадлага, ур чадвар олгох, жигдрэлтийг хангах арга хэмжээний нэгдлийг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.