МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2024-04-19-нд батлагдсан, 3 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-04-19
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
3 зүйл- 1 дүгээр зүйлҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 онд 40 байна.
- 2 дугаар зүйлАшигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамааруулахгүй.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх бичвэр
1 дүгээр зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1. а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 онд 40 байна.
/Энэ зүйлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамааруулахгүй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.