МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2023-12-07)
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль (2023-12-07) нь 2023-12-07-нд батлагдсан, 3 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2023-12-07
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-15
- Албан ёсны нэр
- ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Агуулга
3 зүйл- 1 дүгээр зүйлНийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан байршилд газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар орон сууцны барилга байгууламж шинээр барихад шаардагдах гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн импортоор оруулж байгаа барилгын материал, машин механизмыг гаалийн албан татвараас 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чөлөөлсүгэй.
- 2 дугаар зүйлЭнэ хуульд заасан барилгын материал, машин механизмын жагсаалт, тоо хэмжээг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх бичвэр
1 дүгээр зүйл. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан байршилд газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар орон сууцны барилга байгууламж шинээр барихад шаардагдах гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн импортоор оруулж байгаа барилгын материал, машин механизмыг гаалийн албан татвараас 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуульд заасан барилгын материал, машин механизмын жагсаалт, тоо хэмжээг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.