МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2022-12-09-нд батлагдсан, 10 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-11-10.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-12-09
- Мөрдөж эхэлсэн
- 2023-12-31
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
10 зүйл- 1 дүгээр зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй.
- 2 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна.
- 3 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ, дагалдах гэрээ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн гэрээний нөхцөлийг баримтална.
- 4 дүгээр зүйлХэрэв концессын гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан, харин дагалдах гэрээнд гарын үсэг зураагүй бол Концессын тухай хууль хүчинтэй байх хугацаанд баталгаажуулсан гэж үзэн, дагалдах гэрээг энэ хууль батлагдахаас өмнө байгуулсанд тооцно.
- 5 дугаар зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө гарын үсэг зурагдсан концессын гэрээ, дагалдах гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл сунгалт хүчин төгөлдөр байна.
- 6 дугаар зүйлТөрийн түншлэгч этгээд нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр боловсруулж байсан болон боловсруулж байгаа төслийн санал, мэдээлэл, холбогдох баримт бичгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаас хойш 2 сарын дотор хүргүүлнэ.
- 7 дугаар зүйлЭнэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулсан концессын гэрээнүүдэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үнэлгээ хийж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, цуцлах концессын гэрээнүүдийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
- 8 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан дүрэм, журам, аргачлал, холбогдох бусад баримт бичгийг хууль батлагдсанаас хойш 6 сарын хугацаанд шинээр болон шинэчлэн боловсруулж батална.
- 8¹ дүгээр зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Түншлэлийн төвийг байгуулах хүртэл уг төвийн чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
- 9 дүгээр зүйлЭнэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг буцаан хэрэглэхгүй.
2 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ болон бусад дагалдах гэрээний нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна.
3 дугаар зүйл. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Концессын тухай хуулийн дагуу байгуулагдсан концессын гэрээ, дагалдах гэрээ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн гэрээний нөхцөлийг баримтална.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.