Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2022-07-05-нд батлагдсан, 6 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-07-05
Мөрдөж эхэлсэн
2022-08-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

6 зүйл
  1. 1 дүгээр зүйл2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу олгосон паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд уг хугацааг сунгахгүй.
  2. 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах бөгөөд тус хуулийн дагуу шаардах аливаа мэдээллийг энэ зүйлд заасан хугацаанд багтаан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
  3. 3 дугаар зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус хуульд зөвшөөрсөн хуулийн этгээдийн хэлбэрээс бусад хуулийн этгээдийн хэлбэрээр өмнө нь паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцох бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийг энэ хуульд нийцүүлж өөрчлөн зохион байгуулж шинээр тусгай зөвшөөрөл авна.
  4. 4 дүгээр зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө паркийн үйл ажиллагаатай холбоотойгоор төлсөн татвар, хураамж нь уг хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй.
  5. 5 дугаар зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг эшилсэн холбогдох заалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
  6. 6 дугаар зүйлЭнэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу олгосон паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд уг хугацааг сунгахгүй.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээг шинэчлэн байгуулах бөгөөд тус хуулийн дагуу шаардах аливаа мэдээллийг энэ зүйлд заасан хугацаанд багтаан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3 дугаар зүйл. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус хуульд зөвшөөрсөн хуулийн этгээдийн хэлбэрээс бусад хуулийн этгээдийн хэлбэрээр өмнө нь паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцох бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийг энэ хуульд нийцүүлж өөрчлөн зохион байгуулж шинээр тусгай зөвшөөрөл авна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.