МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2021-12-24-нд батлагдсан, 3 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2021-12-24
- Мөрдөж эхэлсэн
- 2022-07-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-11
- Албан ёсны нэр
- АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
3 зүйл- 1 дүгээр зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана.
- 2 дугаар зүйлЭнэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл шинэчлэн аваагүй, эсхүл эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүйд тооцно.
- 3 дугаар зүйлЭнэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх бичвэр
1 дүгээр зүйл. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана.
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл шинэчлэн аваагүй, эсхүл эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүйд тооцно.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.