1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль нь 2021-11-12-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-29.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2021-11-12
- Мөрдөж эхэлсэн
- 2022-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Агуулга
21 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
2 зүйлХоёрдугаар бүлэг Монгол Улсын 2022 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага
11 зүйл- 3 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ:
- 4 дүгээр зүйлМонгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,218,176.2 сая төгрөг байна.
- 5 дугаар зүйлМонгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөр төлнө:
- 6 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
- 7 дугаар зүйлМонгол Улсын төсвөөс 2022 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 11,599,233.6 сая төгрөг байна.
- 8 дугаар зүйлМонгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1,393,755.5 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
- 9 дүгээр зүйл"Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ.
- 10 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2022 оны төсвийн жилд 751,713.6 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө хуримтлуулна.
- 11 дүгээр зүйлТухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй гаргасан зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад 2022 оны төсвийн жилд төлөх Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийн хэмжээ 1,545,894.4 сая төгрөг байна.
- 12 дугаар зүйлЗасгийн газрын нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээ 2022 оны төсвийн жилд 5,849,421.3 сая төгрөг байна.
- 13 дугаар зүйлЗасгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль[3] болон "Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг"-т нийцүүлэн өрийн зохицуулалтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
Гуравдугаар бүлэг Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг
3 зүйл- 14 дүгээр зүйл2022 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:
- 15 дугаар зүйл2022 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
- 16 дугаар зүйл2022 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлага доор дурдсан хэмжээтэй байна:
Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
5 зүйл- 17 дугаар зүйл"Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
- 18 дугаар зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
- 19 дүгээр зүйл"Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
- 20 дугаар зүйл"Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2022 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал"-ыг 4 дүгээр хавсралтаар баталсугай.
- 21 дүгээр зүйлЭнэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын 2022 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын 2022 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.