МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14412)
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019-03-22, №14412) нь 2019-03-22-нд батлагдсан, 9 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2019-03-22
- Мөрдөж эхэлсэн
- 2020-01-01
- Баталсан газар
- Төрийн ордон,Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-07
- Албан ёсны нэр
- ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ
Агуулга
9 зүйл/Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай
9 зүйл- 1 дүгээр зүйлАлбан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.
- 2 дугаар зүйлСуутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.
- 3 дугаар зүйлАлбан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж, 2020 оны татварын жилд эдлүүлнэ.
- 4 дүгээр зүйлАлбан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд энэ хуулийн 3 дугаар зүйл хамаарахгүй.
- 5 дугаар зүйл2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6-д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг албан татвар төлөгч 2019 оны татварын жилд бүрэн эдэлж дуусаагүй тохиолдолд үлдэх хэсгийг 2020 оны татварын жилээс үргэлжлүүлэн эдлүүлнэ.
- 6 дугаар зүйлХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3.1-д заасан хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолно.
- 7 дугаар зүйлХувь хүний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авсан, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тооцохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан зарчмыг баримтална.
- 8 дугаар зүйлЭнэ хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
- 9 дүгээр зүйлЭнэ хуулийг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ.
2 дугаар зүйл. Суутган төлөгч нь албан татвар төлөгчид 2019 оны татварын жилд олгосон орлогод 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төвлөрүүлж, тайлагнана.
3 дугаар зүйл. Албан татвар төлөгч хувь хүний 2019 оны татварын жилд олсон орлогод эдлүүлэх энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлж, 2020 оны татварын жилд эдлүүлнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.