МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2018-06-21-нд батлагдсан, 6 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2018-06-21
- Мөрдөж эхэлсэн
- 2018-11-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-05
- Албан ёсны нэр
- ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
6 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагаар бүртгүүлсэн хуулийн этгээдийг тус байгууллагын хүсэлтийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.2-т заасан компани, эсхүл 7.1.3-т заасан холбоо /төрийн бус байгууллага/-ны, 7.1.4-т заасан сан хэлбэрээр бүртгэх ажлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцан зохион байгуулна.
- 2 дугаар зүйлТөрийн байгууллага, албан газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрыг ангилан бүртгэхтэй холбогдуулан улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах арга хэмжээг улсын бүртгэлийн байгууллага бусад төрийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
- 3 дугаар зүйлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, бүртгүүлнэ.
- 4 дүгээр зүйлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулсан боловч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 сарын дотор тухайн нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд нэрийн баталгаажуулалтыг хүчингүйд тооцно.
- 5 дугаар зүйлХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийг дагаж мөрдөх хүртэл хугацаанд хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх харьяаллыг мөн хуулийн 8.4-т заасан журмаар зохицуулна.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөхөөс өмнө соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагаар бүртгүүлсэн хуулийн этгээдийг тус байгууллагын хүсэлтийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.2-т заасан компани, эсхүл 7.1.3-т заасан холбоо /төрийн бус байгууллага/-ны, 7.1.4-т заасан сан хэлбэрээр бүртгэх ажлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцан зохион байгуулна.
2 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан газар болон улсын төсөвт үйлдвэрийн газрыг ангилан бүртгэхтэй холбогдуулан улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах арга хэмжээг улсын бүртгэлийн байгууллага бусад төрийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
3 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, бүртгүүлнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.