МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2018-06-21-нд батлагдсан, 5 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2018-06-21
- Мөрдөж эхэлсэн
- 2018-06-21
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-05
- Албан ёсны нэр
- УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
5 зүйл- 1 дүгээр зүйлУлсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн цахим мэдээллийн сан /цаашид "Үндэсний дата төв" гэх/-д газрын кадастрын мэдээллийн сан болон эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулж шийдвэрлэнэ.
- 2 дугаар зүйлДундын мэдээллийн санг үүсгэхтэй холбогдсон арга хэмжээг улсын бүртгэлийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
- 3 дугаар зүйлДундын мэдээллийн сан үүсгэх, хэвийн ажиллагаатай болох хүртэл хугацаанд кадастрын зураглалын мэдээллийн сан болон эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас лавлагаа, мэдээллийг хуульд заасан журмын дагуу өгнө.
- 4 дүгээр зүйлУлсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна.
- 5 дугаар зүйлЭнэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн цахим мэдээллийн сан /цаашид "Үндэсний дата төв" гэх/-д газрын кадастрын мэдээллийн сан болон эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулж шийдвэрлэнэ.
2 дугаар зүйл. Дундын мэдээллийн санг үүсгэхтэй холбогдсон арга хэмжээг улсын бүртгэлийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
3 дугаар зүйл. Дундын мэдээллийн сан үүсгэх, хэвийн ажиллагаатай болох хүртэл хугацаанд кадастрын зураглалын мэдээллийн сан болон эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас лавлагаа, мэдээллийг хуульд заасан журмын дагуу өгнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.